Арьсаа хэрхэн зөв арчлах вэ? - Арьсны бүтэц

Арьсны бүтэц
Арьс нь эпидермис /epidermis – нөхөн сэргээгддэг өнгөн давхрага буюу эвэрлэг давхрага/, дермис /dermis – гүн давхрага буюу урвал явагдаж байдаг жинхэнэ арьс, өөхөн эсэнцэр /subcutaneous tissue - өөхөн давхрага/ гэсэн гурван давхрагаас бүрдэнэ.



Арьсны хэв шинж /төрөл/

Ердийн арьс: Харахад өнгөлөг, нүх сүвгүй, өөрийгөө хамгаалах чадвартай, эрүүл арьс

Хуурай: Нүх сүв нь үл мэдэгдэм, угаасны дараа таталддаг, үрчлээс үүсэх хандлагатай, сэвхтэмтгий, толигордуу арьс

Тослог: Нүх сүв нь тэлсэн, тосон гялгар үүссэн, заримдаа хар батга гэх мэт үрэвсэл гарсан, зузаан

Холимог: Ихэвчлэн дух, хамар, эрүүгээрээ тослогтсон, нүхжилттэй, батга гарамтгай. Бусад хэсгээрээ хуурайшсан, эсвэл ердийн хэв шинжтэй.

Эмзэг мэдрэмтгий арьс: Гадны таагүй нөлөөнд амархан цочирч улайлт өгдөг, хорсдог, харшимтгай, арьсны зарим хэсгээр хялгасан судас тэлсэн, үрэвссэн

Мөн хүний арьсны нэг том онцлог бол нүдний эргэн тойронд тосний булчирхай байдаггүй бөгөөөд үүнээс улбаалж нүдний үрчлээ, уутанцар амархан үүсч эхэлдэг байна. Тиймээс нүдний арчилгаа тусгайчлан хийгддэг юм. Нүдний арьсыг нүдэнд зориулсан тусгай тосоор өглөө орой бүр тослож тэжээлээр баялаг байлгаснаар та нүдний үрялээнээс урьдчилан сэргийлж болно.

Арьс арчлах үе шат

Цэвэрлэх: Шингэн савангаар холимог, тослог арьсны, сүүн шингэнээр ердийн, хуурай, мэдрэмтгий арьсны өнгөн бохирдлыг арилгана.

Чийгшүүлж сэргээх: Тамиржуулагч шингэн (Тоник) нь арьсны гүн бохирдлыг цэвэрлэж, арьсыг чийгшүүлж, нүх сүвийг агшааж, тэжээл өгч, өдөр, шөнийн тосонд арьсыг бэлтгэж өгдөг. Мөн арьсны чийгийн түвшинг тэнцвэртэй байлгадаг.

Чийгшүүлж хамгаалах үе шат: Өдрийн тос, гель, крем, лосьон, флюд

Гель - Ургамлын шүүсэнд суурилагдсан бүтээгдэхүүн

Крем – Ургамлын тосонд суурилагдсан бүтээгдэхүүн

Лосьон – Гель, кремийн нэгдлийг хэлнэ.

Флюд – Арьсыг тэнцвэржүүлэх, чийгшүүлж хамгаалах үйлчилгээтэй бөгөөд ихэвчлэн холимог, тослог арьсанд хэрэглэнэ.

Нэмэлт арчилгаа:

Гуужуулагч: 18 наснаас эхлэн арьсны өнгөн давхрага 21-28 хоногт гуужиж шинэ эд эс төлждөг. Гуужуулагчийг холимог, тослог арьстай бол 7 хоногт 2 удаа, бусад арьсанд 7 хоногт 1 удаа хэрэглэнэ. Нүүрээ цэвэрлэсний дараа чийгтэй арьсан дээрээ гуужуулагчаа дух, хамар, эрүүний хэсэгт түрхээд нүүрний иллэгийн шугамын дагуу 30-40 секунд иллэг хийнэ. Дараа нь усаар угааж авна. Үсэндээ, зовхиндоо, уруулдаа хүргэж болохгүй. Нэг газраа хэт удаан иллэг хийж болохгүй. Оройн цагаар гуужуулагчийг хэрэглэх нь илүү тохиромжтой.

Маск: Арьсыг шаардлагатай амин дэмээр тэжээж өгдөг.

Крантны ус, гар нүүрийн энгийн саван нь арьсыг хуурайшуулж, загатнуулж, улмаар үрэвсүүлэх талтай. Гоо сайхны толь болсон нүүр царайгаа сайхан байлгах хамгийн энгийн бөгөөд хамгийн эхний алхам болох нүүр цэвэрлэгээндээ анхаарал хандуулдаг байх нь чухал. Таны нүүр цэвэрхэн, зөөлөн, чийглэг арьстай байх, батга, үрэвсэлгүй, цаашид ч гадны элдэв нөлөөнд өртөхгүй, үрчлээтэхгүй байх эсэх нь арьсандаа тохирсон нүүр цэвэрлэх бүтээгдэхүүн хэрэглэж заншихаас шууд хамаарна. Батга, үрэвсэлтэй, үрчлээтэж буй, хуурай, тослог, холимог, эмзэг... гэх мэт маш олон төрлийн асуудалтай арьс бүрт тохирсон нүүр цэвэрлэх бүтээгдэхүүнүүд байдаг.

Хуурай арьс

Хөгшрөлт, хооллолт, хуурайшуулах хүчин зүйл, нар, салхи, хүйтэн зэргээс шалтгаалж арьс ус чийгээр дутагддаг. Хуурайшсан арьс эмзэгшиж, бөх бат чанар, өнгөө алдаж, эвэрлэг давхраа нь зузаарсан байдаг.

Хуурай арьс нь тэжээлийн дутагдалтай, чийгээ алдсан гэх мэт олон төрөл байдаг. Тэжээлийн дутагдалтай хуурай арьс нь энгийн нүдээр харахад жижиг үрчлээ үүссэн, өнгөө алдсан , уян хатан чанар буурсан буюу суларсан байдаг.

Чийгээ алдсан арьс нь холцруутсан, нимгэн, эмзэг, өнгөө алдсан байдаг.

Ийм арьсыг арчлахдаа тохирсон бүтээгдэхүүнийг сонгох нь чухал.


Хуурай арьсны цэвэрлэгээ

Гуужуулагч –MILD FACE RUB

Цэвэр арьсан дээрээ жигд тараан хурууныхаа үзүүрээр үрж угааж хэрэглэнэ. Үхэжсэн арьсыг гуужуулж, арьсыг нөхөн сэргээх үйлчилгээтэй.

Цэвэрлэгч – MILD CREAMY CLEANSER

Нүүрэндээ жигд түрхэж, хэсэг хугацаанд массаж хийсний дараа угаана. Арьсанд чийгшил өгч, дахин хуурайшихаас сэргийлнэ.

Тоник-RADIANT FIRMING TONIC

Хэрэглэхээсээ өмнө сэгсэрнэ. Хурууныхаа өндгөөр массаж хийн будгаа хайлуулж, хөвөнгөөр арчиж арилгана.

Өдрийн тос- Hydrating day vitalizer

Хуурай арьсанд зориулсан өдрийн тос. Арьсанд чийгшил, тэжээл  өгч, дахин хуурайшихаас сэргийлнэ.
Шөнийн тос- NUTRIENT NIGHT REPLENISHER
Шөнийн турш арьсанд чийг өгөхөөс гадна тэжээл арьсыг нөрөн төлжүүлнэ.

Дээрх цэвэрлэгчүүдээс өөрт тохирох цэвэрлэгчийг сонгон арьсаа гэрийн нөхцөлд маш сайн тогтмол цэвэрлэх нь эрүүл, торгомсог, уян зөөлөн арьстай байх нөхцлийг бүрдүүлдэг.
Арьс чийгшүүлэх

Хуурай арьсыг тохирох цэвэрлэгчээр сайтар цэвэрлэсний дараа чийгшүүлэх үе шат эхэлнэ.

Нэмэлт бүтээгдэхүүн- HYDRATING SKIN COMPLEX
Өндөр чийгшүүлэх концентрат агуулсан тул арьсны уян хатан чанар ба өнгийг сайжруулдаг. Мөн цочирсон арьсыг тайвшруулж амраана.

Чийгшүүлэгч ийлдэс – BRILLIANT LIFT  

Нүүр, хүзүү, хүзүүний нугалааны арьсыг татаж , маш сайн чийгшүүлж, зөөлрүүлж, арьсыг гэрэлтүүлдэг.

Чийгшүүлэгч тос – HYDRATING CREAM

Арьсанд удаан хугацаагаар чийг өгч, өдрийн турш арьсыг зөөлөн, өнгөлөг байлгана.

Чийгшүүлэгч маск – HYDRATING GEL MASK

Арьсанд чийг өгч, арьсны гадаргын чийгшлийн түвшинг барина. Арьсыг гүн цэвэрлэж мөн арьсны өнгө болон нөхөн төлжилтийг сайжруулж үрчлээ багасгана.

Хамгаалах арчилгаа

Арьс бүхэлдээ хүний биеийг хучиж байдгийн хувьд гадны янз бүрийн хүчин зүйлээс дотор эрхтэн системийг хамгаалж, бие организмын дотоод тогтонги чанарыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Иймээс, өдөр бүр арьсаа маш сайн хамгаалах хэрэгтэй.

Чийгшүүлэгч гель – AGUATENSE MOISTURE GEL  

Арьсанд чийг өгч, арьсны гадаргын чийгшлийн түвшинг барина. Арьсыг гүн цэвэрлэж, дараагийн эмчилгээг үр дүнтэй болоход нь нөлөөлнө. Мөн арьсны өнгө болон нөхөн төлжилтийг сайжруулна.

Арьсны хамгаалалт

Хамгаалах крем – FACE GUARD
Витамин Е агуулсан тос нь арьсыг эрт хөгшрөлтөөс сэргийлж, антиоксидант болон нарны туяа, салхи агаарын бохирдлын эсрэг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг.

Тослог арьсны цэвэрлэгээ

Тослог арьс нь зузаан, нүхжилт ихтэй гялалзсан байх бөгөөд бохирдох, батга, нөсөө, толбо гарах нь амархан байдаг ч үрчлээс үүсэх нь бага байдаг.

Гүн цэвэрлэгч хөөс- CLARIFYING CLAENSING GEL
Орой болгон нүүрний будаг болон арьсны бохирдлоо сайтар арилгахын тулд хөөсөөр угаах хэрэгтэй.

Гүн цэвэрлэгч гуужуулагч- Deep cleansing soap

Тослог арьсыг хоногт хоёроос доошгүй удаа гуужуулах шаардлагатай- BIO-FRUIT GEL EXFOLIATOR.

Арьсны үхмэл хэсэг болон хар батгыг цэвэрлэж үрэвсэлийг дарна.

Нүүр цэвэрлэгч лосьон – PURIFYING TONIC LOTION

Лосьон нь хүчиллэг шинж чанартай байдаг. Батга болон тослогыг тэнцвэржүүлэх зориулалттай
Хөвөнд шингээж өглөө орой хэрэглэнэ. Үхэжсэн арьсыг гуужуулж, арьсыг нөхөн сэргээх үйлчилгээтэй.

 

Joomla inotur picma