Нүүрний арьс арчилгаа

Нүүрний массаж нь 60-90 минут үргэлжилэнэ.Таны арьсанд тохируулан мөн таны сонголтоор үйлчилгээ үзүүлэх бөгөөд үйлчилгээ бүрд (Цэвэрлэгээ, скраб, массаж, маск) орох ба таны сонголтоор нэмэлт үйлчилгээ багтана.

-DRY skin (Хэвийн болон хуурай арьсны үйлчилгээ) Уг үйлчилгээнд орсноор таны арьсанд өдөр бүр дутагдаж байдаг чийг болон тэжээлийг арьсны ширхэг бүрд хүрч үйлчилснээр таны арьс эрүүл толигор болно.
-Sensitive secret (Мэдрэмтгий болон эмзэг арьсны үйлчилгээ) Хэрэв та мэдрэмтэгий харшимтгай арьстай бол уг үйлчилгээг сонгоорой. Уг үйлчилгээ нь мэдрэмтэгий харшилсан арьсыг тайвшруулахаас гадна арьс зөөлрүүлж харшил болон үрэвсэлийг дарж өгснөөр цусны эргэлт сайжирж арьс бэхжинэ.
-Oily skin (Тослог арьсны үйлчилгээ) Уг үйлчилгээ нь арьсыг гүн цэвэрлэж үхмэл арьсыг гуужуулснаар арьсны тос ялгаруулалтыг багасгаж арьсны чийг, тосыг тэнцвэржүүлж үрэвсэлийг дарна.
-Combination skin (Холимог арьсны үйлчилгээ) Тосны ялгаруулалтыг зохицуулахын зэрэгцээ нэгэн зэрэг чийгшил тэжээл өгсөнөөр арьс тань эрүүлжинэ.
Demanding skin (Арьс чангаруулах, үрчлээний эсрэг үйлчилгээ) Арьсны үхмэл хэсгийг гуйжуулж арьсанд тэжээл өгснөөр арьс гөлгөр болно. Арьсны коллаген болон эластиныг идвэхжүүлэнэ,ингэснээр арьс чангарч толигор болно.Мөн маск нь витамин А+Е агуулсан тул эсийг нөхөн төлжүүлдэг.
-White secret (Цайруулах үйлчилгээ) Уг үйлчилгээ нь арьсыг цайруулан чийгшил өгч зөөлрүүлдэг. Мөн сэвх, хөгшрөлтийн толбыг зөөлөн аргаар арилгахаас гадна арьсны меланины ялгаралтыг багасгаж нүүрийг цайруулж гэгээлэг болгоно.
-Skin regeneration (40+ дээш насны эмэгтэйчүүдэд) Биотехнологийн аргаар гаргаж авсан тусгай гуйжуулагчаар арьсыг гуйжуулж өгснөөр эсийн нөхөн төлжих үйлчилгээ идвэхжинэ.Маск нь нүүрний арьсыг тайвшруулж, арьс чангаруулах ба гэмтэлтэй эд эсийг нөхөн төлжүүлэх үүрэгтэй. Үрчлээ багсаж арьс толигор болно.
-Opus est (Эрэгтэйчүүдэд зориулсан үйлчилгээ) Зөвхөн эрчүүдэд зориулсан уг бүтээгдэхүүнээр үйлчлүүлсэнээр та далайн гаралтай витамин. минерал агуулсан бэлдмэлийн гайхамшигийг мэдрэх болно.Уг үйлчилгээ нь таны арьсанд чийг тэжээл өгөхөөс гадна үрчлээнээс хамгаална.

 

Та эдгээр бүтээгдэхүүнүүдийг манай салоноос худалдан аван гэрийн нөхцөлд давхар хэргэлвэл илүү үр дүн өөрчлөлтийг мэдрэх болно.

Organics - Зөвхөн органик ямар нэгэн хиймийн бордоогүй ургуулж авсан ургамлаар хийсэн бүтээгдэхүүнээр үйлчилдэг. Арьс чангаруулах, тэжээл өгөх, арьсыг эрүүлжүүлэх үйлчилгээ

Joomla inotur picma